+21
Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой
Энэхүү нууцлалын бодлого нь “Халифа” ХХК гаргасан вэбсайтад хэрэглэгдэнэ. Энэхүү нууцлалын бодлого нь “Khalifa” вэбсайт нь таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангахад орших бөгөөд мэдээллийг хэрхэн цуглуулж, ашигладаг талаар мэдээлэл өгөх зорилготой.
Бид мэдээллийг ихэнхдээ өөрийн цахим хуудаснуудаараа дамжуулан хэрэглэгч талбарт хандах, олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв овог нэр, холбоо барих мэдээлэл (утасны дугаар, цахим шуудангийн хаяг, гэрийн хаяг, төрсөн он сар өдөр), хувийн сонирхлууд, төлбөрийн хэрэгсэл, худалдан авалтын сонголт болон бидэнд гаргаж өгсөн өөр бусад хувийн мэдээлэл зэргийг асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Хэрэглэгч талбараас хэрэгтэй контент, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно. Цахим хуудсанд өөрөөр заагаагүй бол эдгээр хувийн мэдээллийг заавал таны зөвшөөрлийг авсны үндсэн дээр цуглуулна.
1. Таны ил болгохоор шийдсэн хувийн мэдээлэл. Тухайлбал та манай цахим хуудасны боломжуудыг ашиглахаар бүртгүүлэхдээ бүртгэл шаардсан хэсэгт бидэнтэй цахимаар болон шууд байдлаар холбоо барихдаа
2. Манай цахим хуудсыг ашиглах үед болон цахим шуудангаар харилцах үед цуглуулсан мэдээлэл. Вэб сервер хэсэгчилсэн автомат үйлдлээр таны IP хаяг, цахим хөтчийн төрөл болон манай цахим хуудсанд хандахаасаа өмнө зочилсон цахим хуудаснууд, ашигласан аппликэйшн, цахим шуудангийн харилцаа зэрэг мэдээллийг цуглуулдаг. Эдгээр мэдээлэл нь дараах зорилготой:
Бид энэхүү мэдээллийг гуравдагч этгээдэд нэргүй бүртгэл маягаар хүргэж, өөрийн цахим хуудасны харилцаа холбоонд ашиглаж болзошгүй.
1. Бид таны хувийн мэдээллийг хуулийн дагуу бизнесийн харилцаа үүсгэх (“Бизнес Зорилгоор”), тантай гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх (“Гэрээний”), зөвшилцөлд хүрэх (“Зөвшилцлийн”), болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор (“Хуулийн Шалтгаанаар”) ашигладаг. Мэдээллийг хэрхэн ашигладаг талаарх жишээг дор дурдав. Үүнд:
2. Бизнес зорилгоор; Мэдээлэл ашиглах эрхийг бид зөвшилцлийн үндсэн дээр эзэмшдэг учир, та хүссэн үедээ цуцлах боломжтой. Түүнчлэн маркетингийн намтар үүсгэхийн тулд, манай цахим хуудсыг хүмүүс хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, цахим хуудаснуудынхаа стратеги хөгжилд ашигладаг. Ингэхдээ бид таны нэр болон бусад таних мэдээллүүдийг устгадаг болно. Санал асуулга болон хэлэлцүүлгийн форумд оролцох нь бүхэлдээ сайн дурын хэрэг бөгөөд тантай холбоо барих явдлыг таны хүссэн үед зогсоох боломжтой. Санал асуулгын мэдээллийг маркетингийн судалгаанд ашиглах бөгөөд үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой.
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг эрмэлзэн ажилладаг. Хэрэв таны интернэт хөтөч Secure Sockets Layer хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гаднын халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулахын тулд гуравдагч этгээдийг ашигласан тохиолдолд бид тэднээс аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг кредит картаар хийх бол кредит картын мэдээлэл “Khalifa” веб сайтын системд хадгалагдахгүй. Кредит картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгдэнэ.
Бид таны хувийн мэдээллийг хэзээ ч арилжааны зорилгоор ашиглахгүй. Харин дараах байдлаар гуравдагч этгээдтэй хуваалцах боломжтой. Үүнд:
Энэхүү Нууцлалын Бодлогыг бид шинэчилж байх болно. Бид өөрчлөлт орсон тохиолдолд мэдэгдэл илгээх болно. Тиймээс бид таныг манай нууцлалын бодлогыг тогтмол шалгахыг зөвлөж байна.
“Khalifa” -ийн хэрэглэгчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та зөвшөөрөхгүй бол манай онлайн платформыг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та өөрчлөлт орсон өдрөөс хойш манай платформыг хэрэглэсэн бол бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.
© 2024 Khalifa LLC. All rights reserved.